среда, 16 января 2013 г.

Хүй нэгдэлийн үе

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчдаа.Энэхүү блогоо дэлхийн түүхийн анхан шатны мэдлэгийг хуваалцах зорилготойгоор нээлээ.Монгол хэлдээр орчуулагдсан дэлхийн түүхийн ном зохиол их ховорхон байдаг учраас зарим нэг орчуулсан нийтлэлүүдээ блогтоо тавьхаар боллоо.Сонирхон уншиж буйд баярлалаа.Миний хамгийн эхний орчуулсан нийтлэл бол хүй нэгдлийн үеийн тухай .Джулиан Холланд "Түүхийн нэвтэрхий толь" нэртэй хүүхдийн номноос орчуулснаа тавьлаа.


Хүй нэгдэлийн үе
Хүй нэгдэл гэж түүхэн шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар хүн төрөлхтний түүхэн хөгжлийн хамгийн анхны үе юм .Энэ үед хүмүүс ямар зэвсэг хэрэглэж байснаас нь шалтгаалаад чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе хэмээн ангилдаг.
Археологийн олдворуудаас үзэхэд Африк тивд 130мянган жилийн өмнө зэрлэг хүмүүс амьдарч байжээ.МЭӨ 40р мянганы үед хүмүүс галыг нээж дулаацах,хоол хийх,зэрэг амьтдыг айлгах зэрэгт ашиглах болсон байна.
Хамгийн анхны хүн төрхт “амьтан” бол австролопитик юм.Тэдний яс Зүүн Африкт хийсэн малтлагаас олджээ.Тэд тэгшхэн явдаг байсан бөгөөд галькаар маш энгийн башаж зэвсэг хийдэг байжээ.Тэдний тархины багтаамж хэт жижигхэн учраас хүн гэж тооцогддоггүй.

Хүй нэгдлийн үеийн хүмүүс
Homo habilis нь 2сая жилийн өмнөөс бий болсон.Тэрээр зарим нэг ажлыг хийж чаддаг байв. Homo erectus нь хөгжлөөр илүү давамгай бөгөөд тэдний яс Африк болон Азиас олдсон.Эдгээр хүмүүс нь галыг хоол хийх болон дулаацахад ашиглаж чаддаг байсан ба нэг газраас нөгөөрүү нүүдэллэж байсан.

Неандартальчууд
40000-аад жилийн өмнө Homo erectus хүн хөгжиж Homo sapiens хүн болжээ.Гэхдээ үүнээс нилээн өмнө 90000-д жилийн өмнө нэгэн төрлийн хүмүүс болох неандартальчууд мөстлөгийн дараах үеийн хүйтэн цаг агаарт дасаж Европ, Ойрх болон Дундад Дорнын нутгуудаар тархжээ.Неандартальчууд маш олон янзын чулуун багаж зэвсэг бодож олсон.Хамгийн сүүлийн неандарталь хүн Испанийн нутагт 28000д жилийн өмнө нас барж устжээ.
Мөстлөгийн үе
МЭӨ 16р мянганы үед мөстлөг хамгийн дээд үедээ хүрч хүн төрөлхтний хөгжилд асар том нөлөө үзүүлжээ.Ихэнхи ус мөстөж далайн түвшний хэмжээ өнөөдрийнхөөс 90 метрээр доор байв.Хуурай газар Сибир Аляска 2н хооронд , Австрали Шинэ Гвиней 2н хооронд , Британийн арал Европ 2н хооронд бүрэлдэн бий болжээ. Ингэж хүмүүс нэг газраас нөгөөрүү нүүх боломжтой болов.
Кроманьончууд
Эдгээр нь дээд палеолитийн үед буюу 12-40мянган жилийн өмнө ан гөрөө хийж юм түүж амьдарч байсан хүмүүс.Тэд ­Ойрх Дорнодоос Европт ирсэн.Энэ хүмүүс болхи бүдүүлэг асар босгож эсвэл агуйд амьдарч ан гөрөө хийн, үр жимс түүж амьдарч байжээ.
40000-д жилийн өмнө тэдний оюун ухааны хөгжил орчин үеийн хүнтэй дөхүү болж үгийн сан нь илүү баяжсан байна.Тэдний бүтээж байсан хадны сүг зургууд Франц Испани болон Сахарын цөлийн агуйгаас олдсон.Тэд ан гөрөөнд зориулсан багаж зэвсэг мөн зааны яс,шүд чулуу зэргээс гоёл чимэглэл бүтээж байжээ.
Чулуун зэвсгийн үе
Чулуун зэвсгийн үе бол хүн төрөлхтний түүх соёлын хөгжлийн маш эртний үе.Энэ үед багаж зэвсэгийг ихэвчилэн чулуугаар хийдэг байсан ба мөн мод болон ясыг ч заримдаа ашигладаг байж.Чулуун зэвсгийн сүүл үед керамик шаврыг ч мөн ашиглах болсон.
Энэ үед технологи ашиглах болсон нь хүн төрөлхтөнд маш том нөлөө үзүүлжээ.Хүмүүс Зүүн Африкаас дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт шилжиж амьдрах нутгаа өргөтгөв.Чулуун зэвсгийн сүүл үед зарим зэрлэг амьтдыг гаршуулсан ба метал гаргаж авахын тулд зэсийг хайлуулж эхэлжээ.Хүн төрөлхтөн энэ үед бичиг үсгийг зохион бүтээгээгүй байсан учраас энэ үеийг түүхийн өмнөх үе гэж нэрлэдэг.
“Чулуун зэвсгийн үе” хэмээн археологчид төмөр зэвсэг хэрэглэдэг болохоос өмнө байсан урт цаг хугацааг нийтэд нь нэрлэдэг.Бүр МЭӨ 1р зуунд Тит Лукреций Кар\ромын яруу найрагч,гүн ухаантан\ хүн төрөлхтөн төмөр зэвсэг хэрэглэдэг болохоос өмнө чулуун зэвсэг хэрэглэдэг байсан үе байсан байхаа хэмээн таамаглал дэвшүүлж байжээ.Ингэж үечлэлд хуваах санааг анх францын эртний эдлэлч Никола Мауделем 1734 онд гаргаж байжээ.1836 онд Данийн археолог Томсен хүн төрөлхтний түүхэн хөгжлийн эхэн үеийг 3 үед хуваажээ. Чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе.1860 онд английн эрдэмтэн Джон Либбок чулуун зэвсгийн үеийг дотор нь палеолит неолит гэсэн 2 үед хуваажээ.Үүнээс хойш удалгүй францын археологи Г.Мортилье бүр нарийн үечлэлд хуваажээ.\шеллийн,мустьерийн,солютрейн,ориньян,мадленийн,робенгаузийн\.
Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт бүх зүйл харьцангуй хөгжиж байсан байгаа.Төмөр зэвсгийн үе эхэлчихсэн байхад ч гэсэн зарим газарт чулуун зэвсгийн үе үргэлжилж байх жишээтэй.Тийм учраас “чулуун зэвсгийн үе” гэхээсээ илүү “чулуун зэвсгийн үеүүд” гэж нэрлэвэл илүү зохистой.
Мөн энэ үе яг хэзээ эхэлж хэзээ дууссан гэдэг нь газар газар өөр бөгөөд маргаантай.  Гэхдээ чулуун зэвсгийн үе хүн төрөлхтний бүхэлд нь хамардаг.Энэ үе нь ойролцоогоор 3сая жилийн өмнө эхэлсэн бөгөөд Африкт байсан эхний гоминидууд ахуйн асуудалдаа чулууг ашиглан зэвсэг хийх аргыг бодож олжээ. Харин ихэнхи австролопитекууд чулуун зэвсэг ашигладаггүй байсан ч тэдний соёлыг энэ үед хамааруулан авч үздэг.
Бидний үед зөвхөн чулуун олдворууд л хадгалагдаж үлдсэн учраас археологчид энэ олдворуудыг судалж юуны зориулалттай ямар төрлийн багаж байсан байна вэ гэдгийг тогтоодог.Гэвч ихэвчлэн чулуун зэвсгүүд эвдрэл гэмтэлтэй олддог учраас археологчид тэднийг сэргээн засварлах эсвэл хуулбарыг нь хийх ажлыг хийдэг. 

Үеүүд
Европт үргэлжилсэн хугацаа
Үечлэл
Хүмүүс
Хуучин чулуун зэвсгийн үе буюу
Палеолит
МЭӨ 2,4 сая жил. — МЭӨ 10000.
Эхэн үеийн /доод/ палеолит
МЭӨ 2,4 сая жил — МЭӨ 600 000
Дунд палеолит МЭӨ 600 000-МЭӨ 35 000
Сүүл үеийн /дээд палеолит/ МЭӨ 35 000-МЭӨ10 000
Гоминидууд буюу хүн дүрст мичнүүд, төрлүүд:
Homo habilis,Homo erectus,Homo sapiens,Homo heidelbergensis, дунд палеолитын үед                 Homo neanderthalensis болон Homo sapiens sapiens.
Дунд чулуун зэвсгийн үе буюу мезолит
МЭӨ 10 000-МЭӨ 5000

Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолит
МЭӨ 5000-МЭӨ 2000
Эхэн үеийн неолит
Дунд үеийн неолит
Сүүл үеийн неолит
Хүрэл зэвсгийн үе
МЭӨ 3500-МЭӨ 800
Түүхийн эхэн үе


Төмөр зэвсгийн үе
МЭӨ 800д оноос
Түүхийн эхэн үе
ойр.МЭӨ 800—500.
Эртний үе
ойр.МЭӨ500 —МЭ 500 он
Дундад зуун
о
йр.500—1500
Түүхэн шинэ үе
ойр.1500